• +976 7766-5555

ЗУСЛАНГИЙН МЭДЭЭЛЭЛ

Кёнгиду мужид байрлах Англи хэлний зуслан нь 2008 оны 4 сард үүсгэн байгуулагдсан бөгөөд нийт 100,935 мкв талбайтай болно. АНУ-ын Вэржина хотын загвараар нийт 55 барилгыг 22,478 мкв-д барьсан бөгөөд нэг ээлжиндээ 400 сурагч хүлээн авах хүчин чадалтай.

Янпён дүүргийн байгалийн үзэсгэлэнт газарт Англи хэлний зусланг үүсгэн байгуулсан бөгөөд сурагчдыг тав тухтай байрлахад зориулсан байгалийн үзэсгэлэнт газар, цэвэр агаар, спортын талбай, тав тухтай дотуур байр, хиймэл зүлгэтэй хөл бөмбөгийн талбай, биеийн тамирын заал, фитнесс, усан бассейн, хөгжмийн төв, одон орон судлах, ажиглалтын төв гэх мэт олон төрлийн барилга байгууламж тоног төхөөрөмжтэй болно.